http://www.dornod.mn/ithural http://www.dornod.gov.mn http://www.dornod.mn/bsg http://www.dolanguage.blogspot.com http://www.dornod.mn/emgazar/
Äîðíîä òоон системээр 56 суваг үзэх боломжтой бол
2012/03/05
КаТВ-ийн үйлчилгээ эрхлэгч Цацраг Трейд ХХК нь ээлжит өргөтгөлөө хийн сувгийн тоогоо 56-д хүргэжээ. Байгуулагдсан цагаасаа хойш хэрэглэгчиддээ чанартай, сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор үйл ажиллагаандаа хөрөнгө оруулалтыг тасралтгүй хийж шинэ үйлчилгээ байнга нэвтрүүлсээр ирсний нэг нь тоон КаТВ юм.

Дэлгэрэнгүй
 
Хэвлэлийн эрх чөлөөгөөр Монгол Улс 100-д жагсчээ
2012/01/27

 Жил бүр "Reporters Without Borders" байгууллагаас хэвлэлийн эрх чөлөөний индексийн жагсаалтыг гаргадаг уламжлалтай билээ. Арав дахь жилдээ гаргаж буй уг жагсаалтаар Монгол Улс 35.75 оноогоор 100 дугаарт жагсчээ. Тодруулбал, манай улс Бразил болон Габон улсын хооронд жагссан байна.

Хэвлэлийн эрх чөлөөний индекс гэдэг нь улс орнууд дахь хэвлэлийн эрх чөлөөний талаар санал асуулга явуулсны дүнд гаргасан үнэлгээ юм. "Reporters Without Borders" байгууллагын 14 бүлэг дэлхийн таван тивд ажилладаг. Нийт 130 гаруй сурвалжлагч, сэтгүүлч, судлаач, хуульчид, хүний эрхийг хамгаалагчдын авсан санал асуулгыг үндэслэн дүгнэлтээ хийдэг байна.Сэтгүүлчид болон хэвлэлийнхний эрх чөлөөнд шууд халдах, тэдний эсрэг дарамт шахалтыг шууд бус замаар үзүүлж байгаа эсэхийг үүгээр судалдаг юм. 

 

Дэлгэрэнгүй
 
Эрүүл мэндийн сайдаар анх удаа мэргэжлийн хүн очих нь
2012/01/27

 Эрүүл мэндийн салбар доройтсон талаар гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Энэ салбарт Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н. Хүрэлбаатарыг томилхоор асуудлыг хэлэлцэж байгаа. Сүүлийн жилүүдэд энэ салбарын сайдаар мэргэжлийн бус хүмүүс томилж байсан. Харин ч энэ мэргэжлийн боловсон хүчинг сонгож байгаад сайшаалтай байна эргэлт гарлаа хэмээн Оюунхорол гишүүн хэллээ.

Өнөөгийн дэд сайд Ж.Цолмон шүдний эмч, энэ хүн бол хүний эмч биш. Тэрнээс бусад нь шал өөр мэргэжлийн хүмүүс байсан тиймээс Н.Хүрэлбаатарыг дэмжиж байгаагаа Л.Гүндалай гишүүн илэрхийллээ.

Ямар ч байсан Н. Хүрэлбаатарыг шүүмжлэх асуудал гарсангүй. Н. Хүрэлбаатарын хувьд асрагчаас эхлээд энэ салбарын бүхий л албан тушаалд ажиллаж байсан туршлагатай хүн гэнэ.

 

Дэлгэрэнгүй
 
Засгийн газрын сайдуудыг томиллоо
2012/01/27

 

Засгийн газрын сайдуудыг томилох сүүлийн хэлэлцүүлэг Төрийн ордноо боллоо. Дөнгөж сая Эрүүл мэндийн сайдаар Н.Хүрэлбаатарыг томиллоо.Санал хураалтын дараа УИХ-ын дарга Д. Дэмбэрэл УИХ-ын тогтоолыг танилцуулж шинээр томилогдсон Засгийн газрын сайдуудыг танилцууллаа.Сангийн сайдаар Д.Хаянхярваа,  Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар Д. Цогтбаатар, Батлан хамгалахын сайдаар 

 

Дэлгэрэнгүй
 
Цахим иргэний үнэмлэхийг тараахнээ
2012/01/27

Цахим иргэний үнэмлэхийг тараах эцсийн хугацааг ирэх зургадугаар сарын 30-ны өдөр байхаар шийдвэрлэжээ.

 Эдүгээгээс хоёр жилийн өмнө Монгол Улс хүн амаа иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэсэн билээ. Уг ажлын үргэлжлэл болгож, иргэний үнэмлэхээ цахим хэлбэрт оруулахаар зэхэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар “Монгол Улсын 2.7 сая иргэний 15 сая 483 мянга 773 архивын баримтыг иргэн тус бүрээр нягтлах ажлыг гүйцэтгэж, бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр иргэний цахим үнэмлэх олгох боломжтой” гэж үзжээ.

Дэлгэрэнгүй
 
Монголын хакерууд миссийн тэмцээний сайтад халдав
2012/01/27
Москвад суралцдаг ази гаралтай бүсгүйчүүдийн хамгийн гоо үзэсгэлэнтэйг нь интернет санал асуулгаар шалгаруулдаг “Miss Asia Moscow” уралдаанд Монголын оролцогч Цогтын Номин гэнэт цойлж эхэлсэн нь зохион байгуулагчдыг алмайруулав. Москвагийн Хэл судлалын их сургуулийн оюутан Ц.Номингийн төлөө гуравхан цагийн дотор 13 мянга гаруй хүн саналаа өгчээ. Энэ нь нийт саналын 38 хувь болоод байна. Шигшээд шалгарсан бусад 10 оролцогч бүсгүй нийлээд нийт саналын 60 хувийг авсан гэсэн үг.
Дэлгэрэнгүй
 
Хүний хөгжлийн мөнгөө онлайнаар
2012/01/27

Эх орны хишгээ дэвтрэнд орсон эсэхийг тухайн банкны салбар, тооцооны төвд заавал очиж мэддэг нь банк, иргэдэд бага зэргийн чирэгдэл болоод байсан. Тэгвэл Хадгаламж банкны салбар, төвүүдээс 21 мянган төгрөгөө авдаг иргэд эхний ээлжинд тухайн...

Дэлгэрэнгүй
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараагийн > Төгсгөл >>

Yр дүн 1 - 17 . Нийт мэдээллийн тоо: 375

Спорт

No items to show...

 
 

Зочдын тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр42
mod_vvisit_counterӨчигдөр67
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт223
mod_vvisit_counterЭнэ сард1674
mod_vvisit_counterНийт446802

Онлайн зочин

Цаг агаар