Үндсэн цэс
Нүүр хуудас
Мэндчилгээ
Бүтэц зохион байгуулалт
Үйл ажиллагаа
Эрх зүй
Мэргэжилийн туслалцаа
Харъяа байгууллагууд
Бүтээл зохиол
Олимпиад уралдаан
Статистик
Үнэлгээ
Ерөнхий шалгалт
Хэлэлцүүлэг
Зургийн цомог
Нэвтрэх хэсэг





Нууц үгээ мартсан бол энд дар!
Гишүүн биш бол? Гишүүнээр бүртгүүлэх
2008 оны шилдэг илтгэл Хэвлэх И-майл
Бичсэн: Б.Бямбаханд   
2009/01/03
 

БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ- БАГШИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ОРЧИН

Сурган хүмүүжүүлэх Ушлага-2008 уралдааны шилэг илтгэл

Хэрлэн сумын 12-р сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Я. Алтанцэцэг



Хураангуй

   Боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх энэ цаг үд шинэчлэлийг гардан гүйцэтгэгч нь багш сурагч тэдний хамтын үйл ажиллагаа билээ.  Багшийн дидактик үйл ажиллагаа бусад ажил мэргэжлээс  ихээхэн онцлог ялгаатай юм.  Нэрт сурган хүмүүжүүлэгч Я. А. Коменский “ Хүүхдийн өдөр бүр уншиж байх цагаан толгой бол багш хүн юм” гэж  хэлсэн нь  багшийн харилцаа, сэтгэл зүй   хамгийн  чухал болохыг   харуулж байна.

            Багшийн  сэтгэл зүйн орчныг   судлан  тодорхойлсноор багшийн  ажиллах таатай нөхцөл, боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.

 Түлхүүр үгс:  Боловсролын шинэчлэл, Сургалтын орчин Сэтгэл зүйн орчин, Гэр бүлийн орчин,  Багшийн хөдөлмөр

    Оршил

 Багшийн эрхэм дээд зорилт нь шавьдаа  эрдэм мэдлэг эзэмшүүлж, ур чадвар төлөвшүүлэх, нийгмийн ёс суртахууны  эрхэм чанар суулгахад оршино. Энэ зорилтоо нэр төртэй хэрэгжүүлэхийн тулд багш бүр орчин цагийн хүнд эрдэм мэдлэг эзэмшүүлж, ур чадвар төлөвшүүлэн, ёс суртахууны эрхэм чанар бүрдүүлэх арга ухаан болон сургалтын технологийг гарамгай эзэмшсэн байх шаардлагатай.

            Сургалт бол чанарын өөрчлөлт хийх арга хэрэгсэл бас ч орчин ч гэж үзэж болно. Ингэж ойлговол сургалтын чухал хэсэг болдог дадлага олгох тоног төхөөрөмж, сургуулийн өөрийн хөгжил,  сурах бичгийн  чанар чансаа гэх мэт олон хүчин зүйл, бодит болон  нийгмийн хүрээлэн буй орчны нөхцөл байдал нь  сургалтын  технологийн  асуудалд  хамаарах болно. Иймээс  сургалтын технологийн болон  орчны  нэг хэсэг болох   багшийн сэтгэлзүйн орчны тухай  энэхүү илтгэлээрээ хөндөж гаргахыг зорилоо

            Багшийн сэтгэл зүйн орчныг судлан  асуудал дэвшүүлж   байгаа нь  судалгааны ажлын   шинэлэг  тал юм.   

Нэг.  Багшийн хөдөлмөрийн онцлог

            Багшийн сурган хүмүүжүүлэх  хөдөлмөрийн онцлог нь:

  • Сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийн объект нь  хүүхэд. Сургалтын үйл ажиллагааны явцад  субъект болж байдаг учир нь багш хүн суралцагчдын нас, сэтгэц, физиологийн онцлог, тэдний  танин мэдэхүйн процессыг судалсны үндсэн дээр  сургалтын үйл ажиллагааг  жолоодож, суралцагсдын эрэлт хэрэгцээ, бие даасан үйл ажиллагааг хөгжүүлж байдаг.
  • Багшийн хөдөлмөрийн зэмсэг нь оюун ухаан. Энэ тухай манай ард түмэн “Зулын гэрэл тосноосоо  шавийн эрдэм багшаасаа” хэмээн багшийн эрдэм боловсрол арга билэг ур ухааныг үнэлжээ.  Байнга унших, сэтгэх, санаачлах, өөрийгөө хянах арга барил сонгох үр дүнд хүрэх гэсэн  зарчмаар багшийн оюуны үйл ажиллагаа явагддаг.
  • Багшаас хүнтэй ажиллах ур чадвар авьяас шаарддаг, байнга сургалтын үйл ажиллагаа явуулж байдгаараа онцлог  билээ.1

Иймээс багш хичээл болон аливаа ажлыг зохион байгуулахдаа нэг талаас  суралцагчдаа сайн судлах,  нөгөө талаас өөрийгөө сайн бэлтгэх хэрэгтэй юм.   Энэ нь  сургалт явуулах нөхцөл байдлыг  тодорхойлж мэдэх, хүүхдээ шинэ мэдлэг олж авахад бэлэн эсэхийг  шалгах гэсэн үг юм. Учир нь хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй ямар нэгэн байдлаар хичээлдээ сууж байгаа мэт боловч санаа нь өөр зүйлд хандаж  байгааг мэдрэх   мэдрэмж зайлшгүй  чухал билээ.

         Багшийн мэргэжилд зайлшгүй  шаардлагатай шинж чанарууд:

        Мэдлэгтэй

       Чадвартай 

  •    Илтгэх чадвартай 
  •    Суралцагчдадаа үлгэр жишээ болох
  •    Ёс суртахуунтай байх
  •     Мэргэжлээ хайрлах, өөрчлөлт шинэчлэлд байнга нээлттэй байх
  •     Чанартай  асуулт асуух чадвар
  •     Бүх сурагчдаа адил тэгш хайрлаж чадах чадвар .2

                                                   1  Ш. Шагдар нар. “Багшийн хөгжил- үнэлгээ” 83-р тал

                                                    2 Исмайл Боз   “Анги удирдах урлаг.” 2006  56-р тал

Багш хүний суралцагчдадаа хандах хандлага нь юунаас ч илүү нөлөөтэй байдаг. Амжилтанд хүргэдэг хүчин зүйл нь тухайн багшийн их мэдлэг, боловсролтой   байхаас гадна  суралцагчдадаа нөлөөлж чаддаг байх явдал юм. Зан араншин, хандлага нь  үг ярианаас ч илүү нөлөөтэй байдаг.   Хандлагын өнгө аяс,  багшийн гол үзүүлэлт юм. 

Уран сайхан хэл яриа биш, үйл хөдлөлийн  хэл маш чухал юм.3

              Багш ямар байх ёстой вэ?

 Сургууль анги танхимд багш суралцагчдын харилцаа

·         Суралцагчдаа нэрээр нь дууд

·         Суралцагчдынхаа хувийн “зовлонг” хуваалцдаг бай

·         Ангид хүн бүр хүндэтгэлтэй  тэгш эрхтэй

·         Ангийн манлайлах суралцагчтай дотно харилцах

·         Ангид урамшуулал,шийтгэлийг нөлөөтэй бөгөөд тэнцвэртэй хэрэглэх

·         Суралцагчид танд туслахыг зөвшөөр

·         Суралцагчдад чухал хүмүүс гэдгийг нь мэдрүүлэх

·         Суралцагчдын эерэг үйл хөдөлгөөн, зан араншинг дэмж

·         Суралцагчдыг өөрсдийн үзэл бодол, санаагаа зохих түвшинд илэрхийлэх боломж олго

·         Бүү шүүмжил4

Багш  суралцагчдаа ойлгодог байх хэрэгтэй. Багш хүний суралцагчдаа ойлгох чадвар нь  түүний гадаад болон дотоод ертөнцөөс хамаарна. Суралцагчдын авьяас, оюуны чадварын түвшинг ажиглаж, суралцагч бүрд өөр өөр арга замаар ойртож чадах чадвар юм.

Хоёр. Сургалтын орчин

             Суралцгчдыг иргэний нийгэмд бэлтгэн гаргахын тулд тэдний ухамсар, төлөвшил, үзэл бодол, ёс суртахуун, хандлагыг чиглүүлж  төлөвшүүлэх үйл ажиллагааг зохицуулж  байгааг сургалтын орчин гэнэ.  Боловсролын тухай хуульд “ Сургалтын орчин гэж боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд шаардагдах материаллаг  нөхцөл болон  сурах, сургах харилцааг хэлнэ” гэж заасан байна5.

                        3 ИсмайлБоз   “Анги удирдах урлаг.” 2006  62-р тал

                       4 Исмайл Боз   “Анги удирдах урлаг.” 2006  115-р тал

5                  ”Төрийн мэдээлэл”  Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах тухай. 2007. 57-р тал

Сургалтын орчин нь өргөн ойлголт бөгөөд энэ талаар эрдэмтэн, судлаачид  тал бүрээс нь судалж, олон санал дэвшүүлжээ. Сургалтын орчны асуудал 1950-аад оноос хойш шинжлэх ухааны үндэслэлтэй  судлагдах болсон бөгөөд эхэн үедээ  сургалтын материаллаг орчинг голлон судалдаг байсан бол өнөөдөр сургалтын сэтгэл зүй, үйлийн орчинг судлах болжээ.

     Багшийн сэтгэл зүйн орчинг:

  • Эрүүл мэндийн
  • Ёс зүйн
  • Эдийн засгийн орчин гэсэн 3 орчинд хуваан авч үзлээ.

Эрүүл мэндийн  орчин: : Байнгын дуу чимээтэй, тоосжилттой  орчинд

ажилладаг учраас их ядрах,  хоолой сөөх, эрт хөгшрөх, үглээ болох, аливаа зүйлийг мартах зэрэг  үзэгдлүүд түгээмэл байдаг. 2007 оны 10 сараас 2008 оны 10 сар хүртэлх хугацаанд  Дорнод аймгийн мэдрэлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн хүмүүсийн 11.5% нь багш нар буюу  сар болгон  7-8 хүн хэвтэж эмчлүүлсэн  байна. Мөн  суралцагчдын сурлагын амжилтанд   нөлөөлж буй хүчин зүйлийг гаргасан судалгаанд  хамрагдсан 576  багш нарын 15.6% нь эрүүл бусад нь ямар нэгэн өвчлөлтэй байгаагаас харахад  багш нар  эрүүл мэнддээ ихэд анхаарах хэрэгтэй байгаа бөгөөд энэ талаар төрөөс ч гэсэн анхаарах хэрэгтэй мэт санагдлаа. Эрүүл багшаар заалгаж байгаа хүүхдийн  сурлагын  амжилт чанар өндөр байгааг судалгаагаар нотолсон байна6.

Ёс зүйн орчин:  Байнгын хүмүүстэй харилцдаг, ажлын үзүүлэлт нь   хүнээс хамаардаг, байнгын өндөр шаардлагатай орчинд ажилладаг  учир  стресс ихтэй байдаг.  Мөн нийгмийн бүх давхаргын янз бүрийн орчинд өсөж хүмүүжсэн хүнтэй

          6 БСШУЯ” Суурь боловсролын сурлагын амжилтын үнэлгээ” – 2007. 48-р  тал

ажиллаж, харьцдаг  учраас тэдэнд тохируулан харьцах, хичээл заах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл явцад  зарим нэгэн  хүндрэл  гарах нь бий.  Үүнтэй холбоотойгоор харьцааны алдаа гаргах нь элбэг байдаг. Багшийн  шавиа гэсэн сэтгэлийг зарим хүүхэд, эцэг эхчүүд ойлгохгүй явдал гардаг.  Манай ард түмэн эртнээс нааш  “ Үг хатуу ч явдалд тустай” гэсэн үгээр үр хүүхдээ хүмүүжүүлж байсныг  санахад илүүдэхгүй юм. Гэтэл  хүүхдийн эрх гэдэг   асуудлыг хэт өндөрт

тавьснаар шавиа гэсэн сэтгэлээс  гарсан зарим хатуу үг, үйлдлийг  буруу ойлгон  ёс зүйн алдаа гаргасан гэсэн  нэр томьёонд хүрч  байгааг анхаарууштай.

Энэ нь ёс зүйн алдаа гаргасан багшийн үйлдлийг  зөв  гэж байгаа биш

боловч  багш  өөрийн төлөө биш хүүхдийн ирээдүйн төлөө гэсэн санааг бас ойлгох хэрэгтэй юм шиг санагдана.

Эдийн засгийн орчин:  Хүмүүсийн амьдралын түвшний ялгаа их байгаа

учраас   сурагчдын дунд “  … багш  энэ цамц, өмдийг тэдэн жил өмсч байна. Манай багшийн гутал нь урагдсан, маажгий байдаг “ гэх мэтээр ярих явдал их байдаг.  Энэ  яриаг сонссон багшийн  хөдөлмөрийн бүтээмж, сэтгэл зүй ямар байх нь ойлгомжтой. Иймээс өөртөө итгэлтэй, сурагчдынхаа өмнө нүүр бардам,  эдийн засгийн хувьд бусдаас хараат бус  ажиллаж, хөдөлмөрийн бүтээмж өндөртэй байхын нэг гол үндэс нь бол яахын аргагүй цалин хөлсний асуудал юм.  Багш нарын авч байгаа цалин хөлс нь  сурлагын амжилт чанарт нөлөөлж байдаг байна. Мөн багш нарт мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх,боловсролын зэргээ ахиулах зэрэгт цалин хүрэлцдэггүй гэж судалгаанд оролцогчдын 65.3% нь хариулснаас үзэхэд7 багш нарын цалин хөлсний асуудлыг нэн даруй авч хэлэлцэх хэрэгтэй байна.

 

Гурав .Гэр бүлийн орчин

 

“Хүүхэд хүссэнээр чинь биш хүмүүжүүлснээр чинь хүн болдог”

Хүүхдүүдийнхээ гэдсийг цатгадаг шигээ дотоод сэтгэл, оюун санааг нь цатгах хэрэгтэй.8 / Майкл Маршал/

Хүүхдэд эцэг эхийн зүгээс хийх ёстой хамгийн сайн үйлс бол  эцэг эхчүүд бие биеэ болон  үр хүүхдээ хайрлах хайр юм. Хүүхдүүд сургуулийн жилүүдэд болон  ирээдүйд ч эцэг эхийн хайрыг  мэдэрдэг нь тухайн хүүхдийн  сэтгэл зүйд эерэгээр нөлөө үзүүлдэг байна. Ийм хүүхдүүдийн ихэнх нь сургуульд суралцах хугацаандаа амжилт гаргадаг. Ар гэрийнхнээс нь  хангалттай анхаарал тавьдаггүй,  тэр бүү хэл хүчирхийлдэг, шийтгүүлдэг, зодуулдаг хүүхдүүдийг сургууль дээр

 

7 БСШУЯ” Суурь боловсролын сурлагын амжилтын үнэлгээ” – 2007. 46-р  тал

8 Исмайл Боз   “Анги удирдах урлаг.” 2006  8-р тал

танихад амархан байдаг.  Хайрлуулсан, хайрлуулахын ач холбогдлыг ойлгосон хүүхдүүд ангидаа найз нөхдөө ч хайрладаг. Хайрлуулаагүй хүүхдүүд ангидаа байнга төвөг учруулж байдаг.

 

Дөрөв. Судалгааны ажлын үе шат, үр дүн

 

             Багшийн сэтгэл зүйн орчныг судлахаар аймгийн төвийн 4 сургуулийн багш суралцагчдаас  түүвэрлэн  судалгаа  авч боловсрууллаа.  Судалгаанд  39 багш 73 суралцагч хамрагдсан байна.

 

Санал асуулга: / багш нараас/

1.             Таныг хичээлээ заахад ямар зүйл саад болдог вэ?

А. Анги танхим Б. Сурагчдын  хичээлийн бэлтгэл         в. Сурах бичиг

 

 Эндээс багшийн сургалтаа явуулахад сурагчдын хичээлийн бэлтгэл  хамгаас чухал байгаа  бөгөөд  эцэг эхчүүд хичээлийн бэлтгэлд төдийлөн анхаардаггүй  байна.

 

2.  Та юунаас болж бухимддаг вэ?

            А. суралцагч     Б.удирдлага                 в.   эцэг эх        Г. хамт олон     д. Бусад

 

 

     

 

 

 

            Энд мөн л сурагчдаас болж багш ямар нэгэн хэлбэрээр бухимдах  явдал

           гардаг  гэж судалгаанд оролцогчдын  47.3% нь  хариулсан байна.

 

3. Сэтгэлийн  бухимдлаа хаалганы ард орхиод орж чаддаг уу?

              А. Тийм                      Б. Үгүй             В. хааяа

4. Зарим үед эдийн засгийн нөхцөл боломжоос шалтгаалан хүүхдийн өмнө хичээл

     заахаас    санаа зовох үе гардаг уу?

            А. тийм             Б. үгүй             В. хааяа

5. Өөрийн  ар гэр, үр хүүхэд, дүү нартаа илүү  анхаарал тавьж чаддаг уу?

ЭЕШ. Олимпиадад бэлтгэх гэх мэт/

            А. Тийм            Б. Үгүй             В. хааяа

6.  Танд мартах явдал гардаг уу?

            А. Тийм.           Б. Үгүй             В. Хааяа

7. Хичээл сургалтаас  өөр  ямар нэгэн ажил  эрхлэх  боломж байдаг уу?

            А. байдаг          Б. Үгүй             В. хааяа

 

 

 

Эндээс багш ямар нэгэн  байдлаар  сэтгэлийн бухимдалтай  хичээлд ордог,  эдийн засгийн  байдлаас болоод хичээл орохдоо санаа зовдог, ар гэртээ анхаарал халамж  тавихдаа муу байдаг,  мартах явдал их байдаг, хичээлээс өөр ямар нэгэн ажил эрхлэх боломж байдаггүй  нь харагдаж байна.

 

8.  Ажил эрхлэх боломж  байдаггүй бол юунаас болдог вэ?

            А. Ажлын 8 цаг Б. Санхүүгийн боломж  В. Дадлага туршлага дутна

            Г. Бусад

 

 
 

 

 

 

 

         Ажлын 8 цаг   ажиллах    болсон нь багшид хичээл сургалтаас  өөр  ямар

                 нэгэн ажил эрхлэх боломжгүй  гэж 63.1%нь хариулсан байна.

9. Багшийн сэтгэл зүйд юу хамгийн их нөлөөлдөг вэ?

·         янз бүрийн бичиг цаасаар дарах

·         Цалин хасах

·         Цалингийн зээл төлөлт

·         Ажлын 8 цаг

·         Удирдлага

·         Сурагчдын сурлага,хүмүүжил

·         Даасан анги

·         Бусад / тодорхой бичнэ үү?/

 

 

 
 

 

 

            Дээрх санал асуулгаас харахад  багш нарыг  янз бүрийн бичиг цаасаар дарах, цалин хасах, , цалингийн зээл төлөх,  8 цаг ажиллах болсон зэрэг нь  багш нарын сэтгэл зүйд  нөлөөлсөн  нь харагдаж байна. Энд багшийн хөтөлбөл зохих бичиг баримтыг оруулаагүй бөгөөд   зарим нэг судалгааг олон янзаар авах, нэг төрлийн тайланг олон газраас авах зэргийг хамруулж бичсэн болно.

  Санал асуулгын дүнг нэгтгэж үзэхэд  багшийн сэтгэл зүйд  нөлөөлөх гадаад болон дотоод хүчин зүйлүүд их байдаг бөгөөд эдгээр асуудлуудыг   төр засаг анхааралдаа аван  бодлого болгон хэрэгжүүлэх хэрэгтэй  мэт санагдлаа.   

 

Суралцагчдаас авсан  санал асуулга:

 

 1. Багш нар суралцагчтай харилцахдаа:

 

            А. хүндэтгэлтэй            Б. захирсан         в. өөрийн таалалдаа нийцүүлэх гэж       

                                  Г. энгийн

 

 


Багш суралцагчтай харилцахдаа энгийн  харилцдаг  бөгөөд багш суралцагчдын харилцаа эерэгээр гарч байгаа нь сайшаалтай юм.

 

  1. Багшийн үлгэрлэх  чадвар сурагчдын  сурлага, хүмүүжилд нөлөөлдөг үү?

А. Тийм                        Б. Үгүй В. мэдэхгүй

3.  Суралцагчид багш нарын өмссөн хувцасаар дүгнэх, харьцах явдал гардаг уу?

            А. тийм             Б. үгүй             В. Хааяа

 

4. Багш нар хичээлдээ бухимдалтай орж ирэн та нарт гаргах тохиолдол гардаг уу?

            А. тийм Б. үгүй В. хааяа

 

 


            Энд багшийн   үлгэрлэх явдал  хамгаас чухал гэдэг нь харагдаж байгаа бөгөөд  багш бид хичээл сургалтандаа   зөвхөн мэдлэг эзэмшүүлэхдээ бус  суралцагчдыг хөгжүүлэх, хүмүүжүүлэх, төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй санагдлаа.

 


            Суралцагчдын санал асуулгыг дүгнэхэд  багш бидний суралцагчдадаа үлгэрлэх байдал ихээхэн  чухал бөгөөд  өмнө бичсэн Я. А. Коменскийн “ Хүүхдийн өдөр бүр уншиж байх цагаан толгой бол  багш хүн юм” гэсэн онч үг  үнэн болох нь батлагдаж байна. Эндээс  багшийн харилцаа, үлгэрлэх байдал   суралцагчдын сурах, хөгжих, хүмүүжих, төлөвшихөд хамгийн чухал болохыг   харуулж байна.

 


Дүгнэлт

 

 Сургалтын технологийн шинэчлэл нь  сургалт суралцахуйн нэгдмэл орчин, сурах сонирхол төрөх уур амьсгал бий болгох, чанарлаг үр дүн зорилгодоо хүрэх нөхцөлийг хангах бүхий л үйл ажиллагааны шинэ зохион байгуулалт юм.  Ийм учраас сургалтын технологийн шинэчлэлийг гардан зохион байгуулагч багшийн   ёс зүйн дүрмийг чанад сахин  нарт ертөнцөд байхгүй нандин сайхан албыг   нэр төртэй хашиж ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байх нь багш бидний эрхэм үүрэг  гэдгийг ойлгох явдал хамгаас чухал  боловч нөгөө талаас багшийн ажиллах сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлэх явдал нэн тэргүүний асуудал юм. Иймийн тулд дээр санал асуулгын дүнд гарсан  асуудлуудыг ажил хэрэг болгох тал дээр хаана хаанаа анхаарч ажиллах нь зүйтэй юм.

БСШУ-ны Сайдын 2007 оны 41 тоот тушаалаар   “Багшийн ёс зүйн дүрэм”-ийг  гарган   “Ёс зүйн Хороо” –г  аймаг орон нутагт байгуулан ажиллаж байна. Гэвч   энэхүү хороогоор зарим нэгэн багшийн асуудал хэлцэгдсэн нь бас л сэтгэл эмзэглүүлэхээр асуудал мөн боловч  зөвхөн  энд багш л буруутай юу? эсвэл тухайн хүүхдийн  ар гэр,  хүмүүжил, төлөвшил, нийгэм буруутай юу гэдгийг  харах хэрэгтэй байна. Мөн багшийн сэтгэл зүйн орчныг  сайтар судлан дүгнэлт гаргах  тэрч байтугай багшийн мэргэжлийн онцлогтой холбогдуулан  боловсролын салбарын гол хөдөлгөгч хүч болох багш нарынхаа /бусад мэргэжлийнхнээс ялгарах онцлог/ сэтгэлзүй, сэтгэл зүйн орчныг сайтар  судлан дүгнэлт гаргах ажлыг та бүхнийхээ өмнө нээлттэй орхиж байна.

 

Санал

 

  1. Багш нарын эрүүл мэндэд  төрөөс анхаарах / жилд нэг удаа үнэ төлбөргүй нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэх, оношилгоо шинжилгээ хийлгэх, мэргэжлийн онцлогоос шалтгаалах өвчлөлийг тодруулах, тэтгэврийн насыг харгалзах/
  2. Эцэг эхийн  ёс зүйн  дүрмийг   гаргах
  3. Багшийн сэтгэл  зүйч ажиллуулах.
  4. Багш нарын цалинг нэмэгдүүлэх

 

 

 Багш дор мөргөмүү.

 

 Ном зүй

 

1.     “Анги удирдах урлаг”                       Исмайл Боз                       2006

2.     “Багшийн хөгжил - үнэлгээ”   Ш. Шагдар нар                          УБ 2001

3.     Боловсрол судлал сэтгүүл                                                                   2008 №4-6

4.      Боловсрол судлал сэтгүүл                                                      2007 №6

5.     Боловсролын тухай хууль                                                                     2007 он

6.     “Сургалтын технологийн шинэчлэл”  Гэгээрлийн Яам    УБ 1999

7.     Суурь боловсролын сурлагын амжилтын үнэлгээ                      2007он

 

 

шинэч. ( 2009/01/03 )
 
< Өмнөх
Цаг
Баннер
Image
Image
Image
Image
 

© 2009 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дорнод аймаг Боловсрол Соёлын Газар. Сайтыг бүтээсэн Дорнод Нэт ХХК